Зурхай

ХОНЬ 

Сайхан мөрөөдөл худлаа болж, хүнд хэцүү өдөртэй нүүр тулах хэрэгтэй болно.

Зарим хүмүүсийн хувьд энэ байдал эсрэгээр байж болох ч ихэнх хониныхон аливаад сэтгэл хөдлөлөөр хандах болно. Хайртай хүндээ үл итгэж, сэтгэлийг нь гонсойлгосноор та түүнийгээ алдах хүртэл аюул үүснэ. Өнөөдөр бол тийм ч ойлгомжтой, тодорхой өдөр биш байна. Маргааш гэдэг өдөр танд шинэлэг сайхан зүйлсийг авчирна гэдэгт итгэлтэй байгаарай.

ҮХЭР 

Таны нэр хүнд өсөх болно. Стресстэй, сэтгэлийн дарамттай байсан бол та өнөөдөр харьцангуй тайван байж, ажил албандаа дасах болно. Ямар нэг юм худалдаж авах гэж байгаа бол бага зэрэг сэрэмжтэй, мэдрэмжтэй байгаарай гэж зөвлөе. Огт хэрэггүй зүйлийг хэт өндөр үнээр авахаас болгоомжил. Харин оронд нь ирээдүйдээ хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулсан нь дээр.

ИХЭР 

Таны ур чадвар, хариуцлага бас тэвчээрийг шалгасан өдөр болно. Огт төлөвлөж, бодож байгаагүй гэнэтийн зүйл тохиолдох болно. Гэсэн хэдий ч таны хүчирхэг зан чанар аливааг хялбархан даван туулах болно. Ажил төрөлдөө сэтгэл хөдлөлөөр хандахгүй байснаар ачааллыг аль болох бага мэдэрнэ. Нэр нөлөө бүхий хүмүүстэй холбогдохоос болгоомжил.

МЭЛХИЙ 

Найз нөхөдтэйгөө эсвэл хамаатан садантайгаа хамт байх нь хөгжилтэй байх болно. Өнөөдөр хайрттайгаа илүү ойр байж, сэтгэл зүрхний үгийг нь сонс. Гэхдээ ажлын шаардлагаар та нэг бол хайртай дотнын хүмүүсээ үгүй бол карьераа сонгох шаардлагатай тулгарна. Энэ хоёр сонголт таныг тээнэгэлзэлд оруулах байх.

АРСЛАН 

Цалингаа нэмэгдүүлэх болон албан тушаал ахих, ивээн тэтгэгч хайх зэрэг нь үр дүнг авчрах болно. Ойрын хугацааны зорилтыг эртхэн төлөвлөж эхэл. Эрүүл мэндийн асуудлаа сайтар анхаарах хэрэгтэй шүү. Хол замд гарахаа түр хойшлуул.

ОХИН 

Өөрийнхөө талаар их ярих нь олны чихэнд буруугаар хүрч, танд итгэх итгэлийг алдагдуулж болох юм. Гэр орноо өөрчлөн шинэ газар луу нүүх нь танд шинэ амьдралыг авчирна. Амьдрах орчин нөхцөлөө сайжруулан эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх нь чухал. Гэр бүлийнхэн тань сэтгэл хангалуун байх болно.

ЖИНЛҮҮР 

Ганцаараа амьдардаг болон шөнө оройн цагаар ажилтай болсон бол бие хамгаалах талаар бодоорой. Та өөрийгөө хамгаалах хэдэн хөдөлгөөнүүдийг сурахад илүүдэхгүй болно. Дасгал фитнесс хийх хэрэгтэй болно. Гэр орноо шинэчлэн засварлахад бүтэмжтэй байна.

ХИЛЭНЦ

Бусдад тэвчээртэй хандахгүй бол уураа барих чадвар сул байна. Та ажил дээрээ бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй болно. Магадгүй энэ шалтгаанаар та зөвхөн өөрийнхөө гараар л бүх ажлаа хийхийг хүснэ. Танд тайван чимээгүй орчин хэрэгтэй байна. Цагийн хуваарьтаа биеийн тамирын дасгал хийх цаг нэмж оруулбал тохиромжтой. Нийгмийн харилцаа сэтгэлээр унагаана.

НУМ 

Өнөөдөр ажил хэргийн амжилт таныг баярлуулах болно. Шинэ танилтай болох, аялах харилцаа холбоо тогтоох зочид хүлээн авахад таатай өдөр. Амьдралын эрч хүч, хувийн дур булаам чанар нэмэгдэх хандлагатай. Санхүүгийн эсвэл нийгмийн байдлаа дээшлүүлэхийг үгүйсгэхгүй. Гэвч зөрүүд зан, хэт шаргуу байдлаасаа болж хамт ажиллагсадтайгаа үл ойлголцох, удирдлагатайгаа зөрчилдөх магадлалтай.

МАТАР 

Энэ өдөр оюуны чадвар, боловсролоосоо таашаал ав. Улиг болсон санаа бодол захирсаар л байхыг бүү зөвшөөр. Хэрвээ та улс төр, шашин зэрэг асуудлаар маргалдаж мэтгэлцэх гэж байгаа бол эхлээд сайн сургууль хий. Өндөр үнэтэй эд зүйл худалдаж авах гэж байгаа бол худалдагчдаас зөвлөгөө авахаас зайлсхий. Та хүссэн зүйлээ авмаар санагдана. Гэвч тооцоо хийсний дараа та хүнд дарамтад орж магадгүй.

ХУМХ 

Гэр бүлийг баяр жаргалаар дүүргэх үйл явдал болно. Найз нөхдөдөө гэнэтийн бэлэг барь. Гэрлээгүй хумхууд хайртай хүнтэйгээ хамт байх тухайд эргэлзэж байгаа бол эртхэн харьцаагаа тасалсан нь дээр. Цаг зав байсан ч удаан наргих хэрэггүй. Та унтаж амрах хэрэгтэй шүү.

ЗАГАС 

Ажил хэргээ далд биш байнга нүдэнд харагдахаар байлга. Таны нэр хүнд чинь өсөж байгаа тул бизнесийн өрсөлдөгчдөдөө ялах магадлал өндөр байна. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс өнөөдөр чухал шийдвэр гаргаж магадгүй. Түншүүд нэг нэгнээ сайн таньж мэдэх нь харилцаанд чухал нөлөөтэй байна.