Шар мэдээ

Казахстанд үргэлжилж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монгол улсын тамирчин Б.Болортуяа хүрэл медаль хүртлээ. Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглосон тэрбээр “Женко” клубийн бөх, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын шавь юм.  Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан бол дараагийн тойрогт Пан Америкийн АШТ-ий хүрэл медальт Америкийн Винчестерт дийлдсэн.

Дагах барилдаанд Кыргызийн бөх Мадина Надироваг  эхний үед 10-0-ээр цэвэр ялсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн бөх Бедиха Гунийг 12:9-өөр ялсан. Ингэхдээ тэрбээр тун ч ухаалаг, ур чадвартай, уран барилдааныг үзүүлж олныг гайхшруулсан.  Тэрбээр өрсөлдөгчөө цаг дуусахаас ердөө 10-хан секундын өмнө хөлд нь орж, давхар хамж ялалт байгуулан дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж, эх орон, элгэн түмнээ баясгалаа.