Шар мэдээ

ОХУ-д үргэлжилж байгаа сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлагад долоон ширэн бээлийтэн өрсөлдөж байна. 20 дахь удаагийн тус тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн Азийн наадмын аварга Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөөх тоглолтод Ирландын боксчин Курт Уолкерыг 5:0-ээр яллаа.

Ингэснээр хүрэл медалийн болзол хангасан юм.. Тэрбээр одоо мөнгөн медалийн төлөө Узбекистаны боксчин М.Миразизбектэй өрсөлдөнө. Медалийн өнгөө хувирган, дэлхийн аварга болох боломж түүнд байгаа гэдгийг монголчууд цахим орчноор нэг ярьж, бичсээр байна.