Монголын тухай дэлхий дахинаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдсан авто зам баригдаж, ашиглалтанд орлоо. 1,100 метр урттай авто замыг өнгөрсөн оны 4-р сараас эхлэн Хятадын  China Railway Bureau Group компани барьжээ.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын уулзварт баригдаж байгаа авто зам нь тойрог бүхий гүүрэн зам байх юм. Шинээр ашиглалтанд оруулсан замын нээлтэд Монгол улсад суугаа Хятадын элчин сайд Шин Хайминг, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Монгол улсын Зам тээвэр, хөгжлийн сайд Бямбасүрэнгийн Энх-Амгалан, Улаанбаатар хотын захирагч Сайнбуянгийн Амарсайхан нар оролцжээ.

Хятадын элчин сайд замын нээлтэн дээр хэлсэн үгэндээ шинэ зам ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг хурдасгахад хувь нэмэртэй байх болно гэдэгт итгэж байгаагаа хэлжээ.

Монгол улсын Ерөнхий сайд шинэ замын нээлтэнд оролцох үеэрээ Хятадын засгийн газарт Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархлаа илэрхийлжээ.