Засгийн газар

Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнөөдөр нээлттэй хаалганы өдрөө зохион байгуулж байна. Энэ үеэр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бүхий л мэдээллийг авах боломжтойгоос гадна ногоон хөгжилд нэвтрүүлж байгаа шинэ технологиудыг ч сонирхож болох юм. Мөн байгаль орчноо хамгаалах асуудалд иргэдийн санал хүсэлтийг ч авч байна.