Боловсрол

УИХ-ын дарга Г.Занданшатар Налайх дүүргийн 119 дүгээр сургууль болон Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ жил улс орон даяар урьдынх шиг хичээлийн шинэ жилийн баярын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй. Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн тухайд нэг ширээнд нэг хүүхэд суулгаж, анги танхимуудын зайг холдуулан хичээлээ эхэлжээ.

Хоёр жил гаруй цахимаар хичээллэсэн хүүхдүүд анги, танхим, найз нөхдөө санасан гэдгээ ч хэлж байлаа. УИХ-ын даргын тухайд багш нар сурагчдын хичээл хоцрогдолд анхаарах ажиллах хэрэгтэйг энэ үеэр хэлсэн юм.

Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн цахим нээлтэд оролцож УИХ-ын дарга мөн оролцож оюутнуудын санал бодлыг сонслоо. Тус сургууль утаагүй зуух, усны нөөцийн нэгдсэн менежмент зэрэг үр ашигтай 10 гаруй төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Харин Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулиудад дээд боловсролын шинэчлэл чухал байр суурь эзэлж байгааг УИХ-ын дарга онцолсон юм.