Ковид-19 /дотоод/

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 20,489 шинжилгээ хийхэд шинээр 394 тохиолдол илэрлээ. Ингээд манай улсад нийт 8841 тохиолдол бүртгэгдээд байна. Харин 150 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5070 боллоо. Өнөөдөр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодод халдвар авчээ. Шинээр илэрсэн 394 тохиолдлын 266 нь Улаанбаатар хотод, төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн байна. Бусад тохиолдлууд 16 аймагт бүртгэгдээд байна.
Дэлгэрэнгүй ...

Сүүлийн 24 цагт манай улсад коронавируст халдварын 481 тохиолдол батлагдлаа. Шинээр Ховд аймагт 2 тохиолдол илэрснээр 15 аймагт халдварын голомт бүртгэгдэж байна. Халдвар нэмэгдэхийн хэрээр биеийн байдал нь хүндэрч байгаа иргэдийн тоо нэмэгдэж эхэллээ. Маш хүнд гэдэг ангилалд 1-3 иргэн л багтдаг байсан бол өнөөдрөөс 10-12 болж өслөө.
Дэлгэрэнгүй ...

Өнгөрсөн 24 цагийн дотор коронавируст халдварын 575 тохиолдол бүртгэгдлээ. Манай улсад халдвар тархсан өдрөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт энэ болж байна. Халдвар аймгууд руу хүрээгээ тэлж Хэнтий, Булган, Сэлэнгэ, Төв аймгууд голомт болон хувирч эхэллээ. 
Дэлгэрэнгүй ...

Бусад Мэдээ ...