Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Өмнөговийн хойд хэсэг, Дундговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
Цаг агаар
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, хүйтэн жавартай байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, хүйтэн жавартай байна.
Энэ сарын 7, 8-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дарханы нутаг, Сэлэнгийн баруун, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.