Нийт нутгаар цас орж, хүйтрэн авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч, Сэлэнгэ аймгийн нутаг Цайдам, Хустайн даваа, Баяндаваа орчмын замын нөхцөл байдал хүндэрсэн учир орон нутаг болон Улаанбаатар хот талаас /Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд/ тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөгдсөн 8 чиглэлийн 215 зорчигчтой 29 автобусны хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Энтертэйнмент
Цаг агаар
Өнөө маргаашдаа уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орно
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Маргааш өдөр зарим аймгуудын нутгаар салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.
Маргааш өдөр зарим аймгийн нутгаар цасан шуурга шуурч, өмнөд хэсгээр салхи ширүүснэ
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Завханы зүүн, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд хэсэг, Булганы нутаг, Төв аймгийн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өмнөговь, Дундговийн нутаг Өвөрхангайн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Маргааш Баян-Өлгий, Ховдын зарим хэсгээр салхи 16-18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.