Португалийн Эворе хотод сансрын астро-аялал жуулчлалын анхны ОУ-ын чуулган болж байна

Технологи-360

Португалийн Эворе хотод сансрын астро-аялал жуулчлалын анхны олон улсын чуулган зохион байгуулагдаж байна.

Астро-аялал жуулчлалыг хөгжүүлснээр улс орнуудад  од гаригс, тэнгэрийн ховор, онц үзэгдэл, солирын бороо гэхчлэн одон орны ховор тохиолдох үзэгдлийн талаарх мэдээлэл солилцох, одон орон судлалын төвүүдтэй хамтран ажиллаж, оддыг мэргэжлийн дуран авайгаар харах зэргээр сонирхогчдод илүү боломж нээж өгөх юм.

Энэ зорилгоор Эворе хотод болж байгаа анхны олон улсын чуулган зохион байгуулагдаж байна. Чуулганы Starlight Foundation олон улсын сангаас эрхлэн зохион байгуулж байгаа юм. Энэхүү сан ЮНЕСКО, Олон улсын одон орон судлалын холбоо, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажилладаг байна.