Нобелийн анагаах ухаан, физиологийн салбарын шагналтнууд тодорлоо

Технологи-360

Нобелийн анагаах ухаан, физиологийн салбарын шагналтнаар Дэвид Жулиус, Ардем Патапутян нар шалгарлаа.

Дэлхийн шинжлэх ухааны салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагналтнууд эхнээсээ тодорч эхэллээ.

Нобелийн долоо хоног Норвегийн Осло болон Шведын Стокгольм хотуудад эхэлж, Даваа гарагт анагаах ухаан-физиологийн салбарын шилдгүүдийг нэрлэлээ.

Энэ жилийн Нобелийн анагаах ухааны салбарын шагналыг Америкийн эрдэмтэн Дэвид Жулиус, Ардем Патапутян нар хүртсэн байна.

Стокгольм дахь Каролины анагаах ухааны институт Нобелийн анагаах ухаан, физиологийн салбарын шагналтнуудыг нэрлэжээ. 2021 оны Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэд амьд организмууд температурыг хэрхэн мэдэрдгийг судалсан ажлаараа хүртсэн байна.

Нобелийн шагнал олгох хороо Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаа шинжилгээний ажлыг анахаар ухааны салбарын чухал нээлт гэж үзжээ.

Каролины анагаах ухааны институтын мэдээлэлд

“Нобелийн шагнал хүртсэн эрдэмтдийн нээлт нь температур эсвэл механик хүч нь ертөнцийг танин мэдэрч, дасан зохицох боломж олгодог мэдрэлийн импульсийг хэрхэн өдөөдөг болохыг ойлгуулсан нээлт болсныг тэмдэглэжээ.

Нобелийн шагналтнуудыг цахимаар зарлан нэрлэж, энэхүү үйл явцыг Нобелийн хорооны албан ёсны сайтаар шууд дамжуулсан байна. Энэ жил мөн цар тахлын дэгдэлтийн улмаас Нобелийн шагналтнуудын шагналыг Стокгольмд биш харин тухайн улс оронд нь гардуулан өгөх юм.

Нэртэй эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу Нобелийн анагаах ухаан-физиологийн салбарын шагналтныг 1901 оноос эхлэн олгож, анхны шагналыг Германы эмч, микробиологич Эмиль Адольф фон Беринг хүний биеийн дархлааны судалгааны ажлаараа хүртэж байжээ.