Apple компани 2025 он гэхэд жолоочгүй машин гаргана

Технологи-360

Америкийн Apple компани 2025 он гэхэд жолоочгүй машин бүтээхээр төлөвлөж байна.

Блумберг агентлагийн мэдээлж байгаагаар Apple компанийн инженерууд ирээдүйн-жолоочгүй, өөрөө удирдлагатай машин бүтээхэд 5-7 жилийн хугацаа шаардлагатай гэж тооцож байсан бол 2025 он гэхэд ийм машин бүтээхээр төлөвлөжээ. 

Apple компани шинэ загварын машинаа богино хугацаанд боловсруулан худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Хэрвээ 2025 он гэхэд Apple-ийн инженерүүд тавьсан зорилгодоо хүрч чадахгүй бол эсвэл бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах хугацааг хойшлуулах, эсвэл илүү амар хялбар технологи боловсруулах сонголт мөн үлдээжээ.

Жолоочгүй машиныг зохион бүтээхдээ жолооны хүрдгүй, мөн педальгүй бүтээж, интерьерыг нь гарын оролцоогүйгээр жолоодох боломжтой байхаар бүтээх юм. Vanarama зохион бүтээх товчооны дизайнерууд Apple-ийн жолоочгүй машины гурван хэмжээст загварыг гаргажээ. Энэ загвар нь гадна талаасаа Теслагийн Кибертрэк цахилгаан пикап машиныг санагдуулам, гэхдээ их бие нь нарийн өнцөгнүүдтэй байхаар зураг төслийг нь гаргажээ. Түүнчлэн ирээдүйн машин 4 хаалгатай кроссовер загвартай байх гэнэ.