Альберт Эйнштейний гар бичмэлийг Парис хотноо дуудлагаар худалджээ

Технологи-360

Нэртэй эрдэмтэн Альберт Эйнштейны гар бичмэлийг Францын нийслэл Парис хотноо дуудлагаар худалджээ. Түүний харьцангуйн онолын тухай физикийн тооцоолол, тэмдэглэгээ бүхий гар бичмэлийг Кристис дуудлага худалдаагаар 11,7 сая еврогийн үнэ хүргэн заржээ. Нэртэй эрдэмтний ийм гар бичмэл ердөө хоёр л байдаг юм. 

Эйнштейны гар бичмэл нь шинжлэх ухааны гар бичмэлээс хамгийн өндөр үнэд хүрч зарагджээ. Энэхүү ховор гар бичмэлийг худалдан авсан хүний нэр одоогоор тодорхойгүй байгаа юм. 1913-1914 оны хооронд нэртэй эрдэмтний судалгааны ажил болгон хийж байсан тооцоолол, тэмдэглэгээ бүхий гар бичмэл нь нийтдээ 54 хуудастай гэнэ. Эдгээрийн тал хувийн Эйнштейн бодож тэмдэглэн, харин үлдсэн хэсгийг түүний дотны найз, хамтрагч нь болох Швейцарын инженер, физикч Микеле Бессо тэмдэглэж үлдээжээ. Альберт Эйнштейн өөрийн хамгийн гол судалгаа болох харьцангуйн онолоо 1907-1915 оны хооронд бодож тунгаан, улмаар онолоо батлан эрдэмтдийн зөвлөлөөр оруулан баталж байжээ. Энэхүү гар бичмэлийг Парисын Кристис дуудлага худалдааны ордон 2-3 сая еврогоор зарагдана гэж тооцож байсан ч 11 сая 700 мянган еврогийн үнэ хүрсэн байна.