Шар мэдээ

Жүжигчин Г.Ундармаа эмч, сувилагч нарын ажил амьдрал, тэдний мэргэжлийн онцлогийг олон нийтэд ойлгон таниулахаар олон ангит кино төслийг эхлүүлж, ирэх онд дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ. 


Тодруулбал, “Ю Фильм” болон Nomadia Pictures хамтран “Яаралтай тусламжийн тасгийнхан" 20 ангит кино төслийг эхлүүлэн судалгаа болон кино зохиолын ажил нэг жил орчмын хугацаанд үргэлжилж байгаа юм. Энэ киногоор иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эмч эмнэлгийн ажиллагсдын ажил, ахуй амьдралын талаар нийгэмд зөв ойлголтыг өгөх, мэргэжлийн онцлогийг харуулах, мөн эрүүл мэндийн салбарын ололт амжилт, алдаа оноог бодитоор харуулснаар салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой гэнэ.  "Яаралтай тусламжийн тасгийнхан" киног ирэх 2022 оны 1–р сараас дэлгэцэнд гаргахаар төлөвлөжээ.