"ЖАГСААЛД БИД ОРОЛЦООГҮЙ ГЭЖ БИТГИЙ ХЭЛ, БҮХ ЗҮЙЛ БАРИМТ НОТОЛГООТОЙ"

"Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮрэлсүх чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “Ард түмний тавьсан шаардлагыг улс төрийн зорилгоор ашигласанд харамсаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ итгэж найдаж хамтарч ажилласан. Харамсалтай нь миний итгэл найдвар алдарсан. Би цаашдаа олон удаагийн жагсаал хийж засаг төрийг үймээн самуунтай байгаасай гэж хүсэхгүй байна. Дахиж ийм явдал битгий болоосой. Би 7-р сарын 1-нийг хүсдэггүй. Эцэст нь таван сайхан цагдаа шоронд явж турхирсан улс төрчид аз жаргалтай амьдарч байгаа. Өнөөдрийн Ерөнхий сайдын огцролтыг зөвөөр ойлгож үүн дээр битгий улс төр хийгээрэй. Цөөн тооны хүмүүс ажлын алдаа гаргаж төрийн нэр хүнд унасан. Үүнээс болж засгийн газар огцорч байгааг төрийн алба хаагчид бодоосой гэж хүсч байна. Өчигдрийн жагсаалд бид оролцоогүй гэж яриад хэрэггүй. Олон баримт нотолгоотой. Би цаашдаа ажлаа өгөөд шүүх прокурорт яаж дарамт учруулж байсан талаар нотогоо баримттай ярина. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа. Энэ хүн бол нам бус хүн. Дандаа намын ажил хийдэг. Ардчилсан намаа самарсан, одоо ардын засгийг самарлаа, цаашдаа Монголыг самрах юм байна гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй алдаа дутагдлыг нь хэлж шаардлагатай бол Үндсэн хуулийн асуудлаар эрх баригч намын хувьд асуудал тавина гэж бодож байгаа." гэлээ