Сүүлийн 24 цагт нийтдээ 12,848 хүний сорьцод шинжилгээ хийхэд 16 тохиолдол батлагдлаа.

Тодруулбал, есөн тохиолдол нь БЗД-ийн 2-р хорооны нийтийн байрнаас бүртгэгдсэн. Эдгээр нь коронавируст батлагдсан тохиолдол өвчнийхөө нууц үе, халдвар тараах эрсдэлтэй үедээ тухайн байранд очиж, явж байсантай холбоотойгоор халдварын голомт үүсч 9 тохиолдол бүртгэгдсэн байна. Тийм учраас тухайн хэсэгт өчигдрөөс голомтын тандалт илрүүлгийг зохион байгуулж эхэлсэн. Энд түрээсийн байруудаас гадна гэр хорооллын 400 гаруй өрхийн 1000 гаруй хүнд  тандалт шинжилгээний ажил хийж байна.

Бусад долоо нь өмнө батлагдаж бүртгэгдсэн тохиолдлын гэр бүл, түүнтэй хавьтал болсон ажлын газрын хүмүүс байна.

Сайн мэдээ нь өнөөдөр 24 хүн эдгэрч дараагийн шат руу шилжлээ

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ