Индонезид Синабунг галт уул сэржээ

Үйл явдал

Индонезийн Хойд Суматра мужийн нутаг дэвсгэрт байрлах Синабунг галт уул сэрж оргилж эхэлжээ. Синабунг нь Суматра арлын хойд хэсэгт, Медан хотоос баруун өмнөд зүгт 60 км зайтай  байрлах Индонезийн хамгийн идэвхтэй галт уулын нэг юм.

Синабунг галт уул сэрж оргилон, оройгоос нь 2 мянган метрийн өндөрт үнс нурам цацагдаж, бэл дагуу нь халуун хайлмаг урсч байна. Галт уул сэрж оргилсноос орон нутгийн эрх баригчид нь иргэдээ анхаарал болгоомжтой байхыг сануулжээ. Түүнчлэн галт уулын бүс руу 3 км-ээс дотогш зайд ойртохгүй байхыг хүссэн байна. Синабунг хамгийн сүүлд энэ оны 3-р сарын 2-нд сэрж байжээ.