Хятад улс Long March сансрын хөлгөө хөөргөжээ

Технологи-360

Хятад улс өнөө өглөө Сычуань дахь сансрын нислэгийн төвөөс ээлжит сансрын пуужингаа амжилттай хөөргөлөө. Хятадын баруун өмнөд хэсгийн Сичан сансрын нислэгийн төвөөс Лонг Марч 2C сансрын пуужин зөөгч хөлгийг хөөргөжээ.

Хятадын сансрын агентлаг Лонг Марч 2C пуужин зөөгч хөлгөөр Yaogan-30 сансрын хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд гаргаж байгаа юм. Yaogan-30 хөтөлбөрийн хүрээнд сансрын судалгаанд ашиглах сансрын хиймэл дагуулуудыг хөөргөжээ. Эдгээр хиймэл дагуулуудыг цахилгаан соронзон орныг илрүүлэх, мөн үүнтэй холбоотой технологийн туршилт судалгааны ажил явуулахад ашиглах юм. Түүнчлэн Лонг Марч 2C пуужин зөөгч хөлгөөр Тяньци гариг эрхэст хүрэх зорилго бүхий сансрын хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргажээ. Лонг Марч 2C пуужин зөөгч хөлгийн хувьд энэ нь сансрын уудмыг зорьж байгаа 369 дэх нислэг нь болжээ.