Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатарын чиглэлийн дагуу хоёрдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг баталсан байна.
Тодруулбал, ирэх сард БНСУ руу хоёр, Япон, Турк улсууд руу тус тус нэг удаагийн нислэг үйлдэхээр болсон байна. Ийнхүү ирэх сард нийт дөрвөн удаагийн нислэг үйлдэхээр болжээ. Мөн гадаадаас ирэх иргэдэд зориулж тусгаарлах байрны нөөцийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна гэдгийг мэдэгдлээ.
Нислэг үйлдэх хугацаа болон хичнээн зорчигч ирэх талаарх мэдээллийг УОК-ын Шуурхай штабаас олон нийтэд хүргэх юм байна.