Халдвар авсан иргэд хаанаас халдвар авсныг тогтоохоор ажиллаж байна. Тухайн иргэдийн хувьд шинжилгээ өгснийхөө дараа Хархорин худалдааны төвөөр явж, хүнсээ цуглуулсан, үйлдвэрт очиж ажилласан зэрэг асуумжыг иргэд өгчээ.
Тиймээс халдвар шинжилгээ өгөхөөс өмнө эсвэл өгсний дараа олон нийтийн газраар зорчиж явахдаа авсан эсэхийг тогтоохоор мэргэжлийн байгууллага ажиллаж байна. Ховд аймгийн хувьд 7-21 хоногийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй. Халдвараас хамгаалах хувцас хэрэгслийн нөөц хангалттай байгааг мэдээлж байна.