ЕСӨН НАСТАЙ ОХИН ОУ-ЫН “DJ” НАРЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР БЭЛТГЭЛЭЭ ЭХЭЛЖЭЭ

Энтертэйнмент

АНЭУ-ын иргэн, есөн настай охин Мишелл ОУ-ын DJ нарын тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэлээ эхлүүлсэн байна. Тэрбээр энэ тэмцээнд оролцож байгаа хамгийн бяцхан  DJ болж байгааг ОУ-ын хэвлэлүүд онцоллоо. Мишеллийн аав нь есөн жил дараалан энэ тэмцээнд оролцсон. Харин энэ жил охин Мишелл ааваасаа сурсан мэдсэнээ ашиглан, сонирхолынхоо дагуу тэмцээнд оролцохоор болжээ.

Мишелл хэлэхдээ
“Би дуу хөгжимгүйгээр өөрийн амьдралаа төсөөлж ч чадахгүй. Би жоохон байхаасаа л хөгжимд хайртай байсан. Бусад хүүхдийн адил baby shark, ABC гэх дууг сонсох биш, Tupac, Chuck D, Jay-Z нарыг сонсдог байсан”
гэлээ. Тэрбээр хөгжмөөс гадна хичээлдээ ихэд анхаарч, давхар ном унших, скейтбордингоор хичээллэх хоббитой гэдгээ хэлсэн байна. Өмнө нь Япон улсын иргэн 12 настай Рена дэлхийн хамгийн бяцхан DJ-гээр нэрлэгдэж байсан.