Манай улс вакцинжуулалтаар израил улсын дараа буюу дэлхийд хоёрт эрэмбэлэгдэж байна

Эрүүл мэнд

Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар найман төрлийн вакциныг бүрэн зөвшөөрч өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн бол долоон төрлийн вакциныг хязгаарлагдмал түвшинд хэрэглэж байгаа юм. Харин дөрвөн төрлийн вакцин хуурамч эерэг урвал үзүүлж байгаа тул хориглоод байна. Манай улсын тухайд бүрэн зөвшөөрсөн дөрвөн төрлийн вакциныг хэрэглэж байгаагаас дийлэнх нь Хятад улсын Вероселл, Оксфордын их сургуулийн Астразенека вакцинууд юм. Тэгвэл дэлхий нийтэд хийгдсэн судалгаагаар астразенека вакцины эхний тунг хийлгээд 14 хоног болсны дараа 56 хувийн дархлаа тогтож байсан бол бүрэн тунгаа аваад 14 хоносны дараа 100 хувь дархлаа тогтож байгаа нь судалгаагаар гарчээ. Харин Вероселл вакцины тухайд бүрэн тунгаа хийлгээд 14 хоносны дараа 93,6 хувийн дархлаа тогтож байгаа тогтоосон байна. Манай улс өнөөдрийн байдлаар вакцинжуулалтаар дэлхийд хоёрт буюу Израиль улсын ард эрэмбэлэгдэж байна. Хэдийгээр хүн амын тоо цөөн хэдий ч иргэдийг вакцинд хамруулах ажил хурдан шуурхай явагдаж байгааг хэллээ. Вакцины дараа хэр хэмжээнд дархлаа тогтсоноо шалгуулах эсэх нь хувь хүний асуудал хэдий ч иргэдийн тухайд дархлаа тогтцод эргэлзэх шаардлага байхгүйг мэргэжлийн хүн зөвлөж байна. Харин цар тахлын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн салбар, онцгой байдал зэрэг газрын алба хаагчид эсрэг биеийн шинжилгээг өгч байх хэрэгтэйг хэллээ.