Дэлхийн хуванцар хог хаягдлын 55 хувь ердөө 20 компаниас гарч байна

Үйл явдал

Шинэ судалгаагаар ердөө 20 бизнесийн компани дэлхий дээр үүсч буй нэг удаагийн хуванцар хог хаягдлын 55 хувийг үйлдвэрлэж байна.

"Миндерүү сан"-гийн судалгааныхан полимерын аяллыг даган мөшгихөд, үйлдвэрээс гараад эцсийн нэг удаагийн хуванцар болж, хаягдах хүртэлх замыг тодорхой болгожээ. 2019 онд тус сангийн тооцооллоор, 130 сая метр тонн хог хаягдал гарснаас ихэнхийг нь шатааж хогийн цэгт булж байгаа нь байгаль орчинд хамгийн хор уршигтай хаягдал болж байгаа юм.

Нэг удаагийн хуванцарууд голдуу далай тэнгист хаягдаж, эрэг дагуу угаагдан ил гарч байгааг бид олонтаа хардаг.

Дээрх 20 компанийн тэргүүн эгнээнд ExxonMobil /хийн корпораци/, Dow /химийн үйлдвэрлэгч/, Sinopec /газрын тос, химийн компани/ зэрэг жагсаж байна. Эдгээр 3 компани гэхэд дангаараа дэлхийн нэг удаагийн хуванцар хог хаягдлын 16 хувийг эзэлж байна.

Ялангуяа ExxonMobil нэг удаагийн хуванцар боловсруулалтыг үйлдвэрлэхдээ 5.9 тонн хог хаягдал гаргаж асуудалд нэрмээс болж байна. Мөн дэлхийн томоохон химийн компани болох Dow гэхэд 5.5 сая тонн хуванцар хог хаягдал үүсгэжээ.

Үүнээс гадна судалгааны багийн тайланд дэлхийн томоохон банк, хөрөнгө оруулагч нар полимер үйлдвэрлэгч эцэг компаниудыг санхүүжүүлж, хувьцааг нь худалдан авдагийг ил болгосон байна. 2011 оноос хойш Barclays, HSBC, Bank of America зэрэг банкууд полимер үйлдвэрлэгч эцэг компаниудад 30 сая ам.долларын зээл олгосноор тэд шууд цаг уурын хямралд нэмэрлэжээ. 

Энэ байдлаар дээрх компаниуд улам өргөжвөл ирэх 5 жил гэхэд нэг удаагийн хуванцар хог хаягдал 30 хувиар өсөх тооцоо гарчээ.
Иймд Европын бодлого тодорхойлогч нарын дунд нэг удаагийн хувцанцарыг хэрэглэх эсэх талаарх маргаан үргэлжилсээр байна. Ямартаа ч бүх хуванцар ус, ундааны савын 30 хувийг нь дахин боловсруулсан материалаар хийхээр болсон нь 2030 он гэхэд далайн хог хаягдлыг бууруулахад дорвитой өөрчлөлт болно гэж үзэж байна.

Цаг уурын бодит байдлын төслийн тэргүүн, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Ал Гор:

Хуванцар хог хаягдлын хямрал үүсгэж буй гол шалтгаануудыг тогтоосноор хэрхэн шийдэх арга замыг нээж өгнө. Ногоон хүлэмжийн хийн ялгаруулалтыг ил болгох нь дэлхийн хэмжээнд асуудлыг шийдэх зорилго тавих эхний алхам болно. Мөн нэг удаагийн хуванцарын үйлдвэрлэл, санхүүжилтыг ил болгох нь энэ хурцадмал асуудлыг нэг тийш нь цэгцлэх боломжтой болгоно.

гэжээ.

Эх сурвалж: Euro News