“Mobile World Congress” ирэх сард Барселон хотод зохион байгуулагдана

Технологи-360

Дэлхийн гар утасны салбарын томоохон уулзалт “Mobile World Congress” 6-р сарын 28-наас 7-р сарын 1-нийг хүртэл Испанийн Барселон хотод зохион байгуулагдана. Цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор уулзалтанд оролцогсдын 30 хувь нь цахим байдлаар, 70 хувь нь биечлэн Барселонд очих юм.

Samsung, Ericsson, Intel, Nokia зэрэг компанийн төлөөлөгчид цар тахлын улмаас биечлэн очих боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин уулзалтын томоохон хөрөнгө оруулагч “Huawei”-ийн зүгээс 250 стартапуудыг уулзалтанд оролцуулахаар шийдвэрлэлээ. Энгийн үед энэ уулзалтанд 100 мянга орчим зочин ирдэг бол, энэ жил 50 мянган хүн оролцохоор болжээ.