“Тоёота”-гийн устөрөгчийн хөдөлгүүртэй автомашин бензин хөдөлгүүртэй машинаас дутахааргүй хурдтай

Технологи-360

Японы машин үйлдвэрлэгч “Тоёота” компанийн устөрөгчийн хөдөлгүүртэй шинэ автомашиныг уралдаанд оролцуулсан талаар NHK телевизээс мэдээллээ. Тухайн уралдаан нь автомашин үйлдвэрлэгчдийг нүүрстөрөгчийн ялгаварлыг бууруулсан нөхөрсөг, эко машин үйлдвэрлэхэд уриалсан, цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжих зорилготой юм.

Бямба гарагт болсон нөхөрсөг эко машины үйлдвэрлэлийг дэмжих уралдаан нь Шизуока мужид зохион байгуулагдсан. Уралдаанд оролцсон машинуудын дунд устөрөгчийн хөдөлгүүртэй машинууд давамгайлж байсан гэдгийг эх сурвалжид онцолжээ. Энэ төрлийн машинууд нь нүүрстөрөгчийн давхар ислийг маш бага хэмжээгээр ялгаруулдаг учраас агаарын бохирдол үүсгэхгүй гэдгээрээ давуу талтай. Тэмцээний үеэр машинууд цагт 200 км-ийн хурдад хүрсэн байна. “Тоёота”-гийн захирал Тоёода Акио-гийн зүгээс бензин хөдөлгүүртэй машинууд л хурд хүчтэй байх боломжтой гэсэн ойлголт олны дунд их байдаг учраас энэ удаад устөрөгчийн хөдөлдгүүртэй болон цахилгаан машинууд ч мөн дутхааргүй хүчтэй гэдгийг харуулахыг зорьсон гэжээ.