Швейцарийн цагдаа нар Палестиныг дэмжих зорилготой #JerusalemDanceChallenge-д нэгджээ. Энэхүү бүжгийн давалгааг Израилийн булаан эзлэлтэд өртсөн Палестины иргэдийг дэмжих зорилгоор өрнүүлсэн байна.

Энэхүү флэшмобын хүрээнд Өмнөд Африкийн госпел төрлийн дуун дээр бүжиглэх ёстой юм. Флэшмоб дорхноо газар аван дэлгэрч, хамгийн сүүлд Швейцарын цагдаа нэр нэгдсэн байна. Тэд бүжгийн давалгаанд нэгдэн видео бичлэг хийж, түүнийгээ интернэтэд байршуулжээ. Иерусалим нэртэй дууг Өмнөд Африкийн хөгжимчин, дижей Мастер KG зохиож, дуучин Номсебо Зикоде дуулсан нь 75 сая гаруй хандалт авч дэлгэрсэн байна.