ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.06.08/ Наран ургах, шингэх 4:54-20:49

Зурхай

2021.06.08, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 28. ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.06.08, Мягмар гараг
Наран ургах шингэх: 04:54-20:49
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.