Хан-Уул дүүрэгт 137,529 сонгогч  саналаа өгнө

Нийгэм

Хан-Уул дүүргийн 29-р тойргийн 4-3 дугаар хэсгийн сонгогчид сонгуульд хамгийн идэвхитэй оролцдог.

Хан-Уул дүүргийн 29-р тойргийн 4-3 дугаар хэсгийн санал авах байранд манай сурвалжлах баг очлоо. Энэ хэсэгт 2500 гаруй сонгогчидтой. Өмнөх сонгуулиудад хамгийн ирцтэй сайтай хэсэг байжээ. Өглөөний 07 цагт төрийн дууллаа эгшиглүүлж, Монгол төрийн тэргүүнээ сонгох түүхэн агшныг эхлүүллээ.

Тус хэсгийн хорооны сонгогчид өглөөний 06:50 цаг гэхэд санал өгөхөөр дугаарласан байлаа. Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд иргэн бүр үүргээ биелүүлж идэвхтэй оролцох ёстойг сонгогчдын төлөөлөл хэлж байна. Монгол дээлээрээ гоёж ирсэн зарим сонгогчдын сэтгэгдлийг сонслоо.

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн хувьд сонгууль бүрт ирц хамгийн сайн байдаг. Энэ удаагийн ерөнхийлөгчийн 137 мянга 529 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ.