ИХ БРИТАНИЙН ХАТАН ХААН ЭДИНБУРГИЙН ГҮНТЭНИЙ МЭНДЭЛСЭН ӨДРӨӨР ЦЭЦЭГ ТАРЬЖЭЭ

Энтертэйнмент

Их Британийн хатан хаан 2-р Элизабет нөхрийнхөө мэндэлсний 100 жилийн ойд зориулан Виндзорын ордны дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд Эдинбургийн гүнтний нэрээр сарнай цэцэг суулгажээ. Эдинбургийн гүн Филипп буюу Филипп Маунт-беттен энэ өдөр 100 нас сүүдэр зооглох байжээ.

Хатан хаан 2-р Элизабет Хатан хааны цэцэрлэгчдийн холбооноос Эдинбургийн гүнгийн мэндэлсэн өдөрт зориулан ирүүлсэн сарнай цэцгийг хүлээн авч, Виндзорын ордны зүүн хэсгийн сарнайн цэцэрлэгт хүрээлэнд суулгажээ. Хатан хааны суулгасан сарнай цэцгийн Эдинбургийн гүнтэний нэрээр нэрлэж, түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан, он удаан жилийг хамтдаа өнгөрүүлсэн сайхан цаг үеээ дурсан суулгажээ.