ИЗРАИЛИЙН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ БАРААЛХЛАА

Улс төр

Израильд эмхлэн байгуулагдсан Эвслийн шинэ засгийн газрын гишүүд даваа гарагт улсынхаа ерөнхийлөгчийн албан өргөөнд цуглажээ. Израилийн шинэ засгийн газрын гишүүд ерөнхийлөгч Реувен Ривлинтэй уулзаж, дурсгалын зураг авхуулсан байна.

Израильд эвслийн шинэ засгийн газар эмхлэн байгуулагдахтай зэрэгцэн энэ улсын одоогийн төрийн тэргүүн Реувен Ривлин ирэх 7-р сарын 9-нд албан сэнтийгээсээ буух юм. Тиймээс олон сарын хүчин зүтгэлийн дараа улс орондоо нүүрлээд байсан улс төрийн хямралыг гэтлэн давж байгуулсан шинэ засгийн газрын гишүүд улсынхаа ерөнхийлөгчийн албан өргөөнд ирж дурсгалын зураг татуулсан байна.

Израилийн хууль тогтоогчид Эвслийн шинэ засгийн газарт итгэл үзүүлснээр энэ улсын Засгийн газрыг хамгийн он удаан жил тэргүүлэн ажилласан Беньямин Нетаньяхугийн эрин үе дуусгавар болсон юм. Ямина намын дарга Нафтали Беннет Израилийн эвслийн засгийн газрыг тэргүүлж, ерөнхий сайдын тангарагаа өргөн сайд нарын танхимаа бүрдүүлэн үүрэгт албандаа орлоо.