Цахим наадмыг Б.Баатар найруулна

Нийгэм

Энэ жил цар тахалтай хэдий ч Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулахгүйгээр цахимаар тэмдэглэнэ. Цар тахлын нөхцөл байдлаас шалгаалан гурван найруулагч хамтран ажиллах байсныг болиулж Б.Баатар найруулахаар болжээ. 

Өмнө нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтран найруулах болсныг мэдэгдэж байсан. Мөн Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойд ач холбогдол өгч, наадмыг үзэгчгүй зохион байгуулна гэсэн юм.  Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан. Харин "Hero" студийн захирал, найруулагч Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулж байсан. Энэ жил мөн цахим наадмыг найруулахаар болжээ.