Хятадад уламжлалт Цагаан сар Хаврын баярын өдрүүдэд энэ улсын кино театруудын орлого 51 тэрбум юань буюу ойролцоогоор 790 сая долларт хүрчээ.
Хятадын Цагаан сар эхэлсэн 2-р сарын 11-ний өдрөөс хойшхи 7 хоногийн байдлаар кино театруудын бокс-офисын орлого 51 тэрбум юаньд хүрсэн байна. Ингэхдээ Хятадын уламжлалт Цагаан сарын баярын эхний 3 өдрийн байдлаар нийтдээ тэрбум юань буюу ойролцоогоор 155 сая долларын ашиг орлоготой ажиллажээ. Тэгвэл Бийкон платформын мэдээллээр Хятадын кино театрууд Хаврын баярын эхний өдөр 1,7 тэрбум юань буюу 260 сая долларын ашиг олсон нь бокс-офисын дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна.
Ингэхдээ кино театруудад гарсан кинонуудаас “Чайнатаун-3” детектив кино, “Ээж ээ, сайн уу?” кино, мөн “Зохиолчийн Одиссей” гэсэн Хятадын уран бүтээлчдийн гурван кино хамгийн өндөр ашиг орлоготой байжээ.