Хятадын уламжлалт Цагаан сарын баяраар зохион явуулдаг Хайкоу гэрлийн баяр Хайнань мужид болжээ.

Жил бүрийн Хаврын баяраар зохион явуулдаг Хайкоу гэрлийн баяр Хятадын өмнөд хэсгийн Хайнань арал дээр болжээ. Баярын үеэр орчин үеийн техник технологийн гайхамшгийг үзүүлж, 3D проекцийн тусламжтайгаар үзэгчдэд маш өвөрмөц гайхамшигтай гэрлийн шоу үзүүлжээ. Гэрлийн баяр наадмын үеэр Хайкоугийн 400-аад барилга, мөн гүүр, зам талбай гэхчлэн бүхий л газрыг хамарсан өргөн хүрээний үзүүлбэр үзүүлжээ.

Гэрлийн шоуг үзэж сонирхохоор жил бүр олон мянган жуулчин Хайнань арлыг зорин очдог ч энэ жил цар тахлын улмаас гадны жуулчид багатай байжээ.