Америкийн НАСА агентлаг Марс буюу Ангараг гариг дээр Perseverance хөлгөө амжилттай буулгасан талаар мэдээлжээ. Сансрын хөлөг Улаан гариг дээр бууж байгаа үйл явцыг НАСА-гийн албаны сайтан дээр шууд дамжуулан үзүүлсэн байна.
Perseverance сансрын хөлгийг 2020 оны 7-р сард Атлас V пуужин зөөгч хөлгийн тусламжтай сансарт хөөргөсөн юм. Өнгөрсөн хугацаанд сансрын аппарат Улаан гаригийг чиглэн ниссээр ийнхүү зорьсон газраа хүрсэн байна.