ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.07.26/ Наран ургах, шингэх 05:21-20:36

Зурхай

2021.07.26, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 17. ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.07.26, Даваа гараг

Наран ургах шингэх: 05.21-20.36

Үс засуулбал: Өнгө зүс доройтно

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.