Афганистаны нийслэл Кабул хотод тэсрэх бөмбөг бүхий машин дэлбэлж халдлага үйлджээ. Халдлагад Кабулын их сургуулийн исламын эрхзүйн тэнхмийн профессор Мубашер Маслимьяр өртөн амиа алдсан байна.

Кабул хотын цагдаагийн албаны мэдээлж байгаагаар халдлагын улмаас профессороос гадна түүнтэй хамт машинд явсан бас нэгэн хүн амиа алджээ. Афганистаны хууль сахиулагчид Кабулд болсон халдлага дэлбэрэлтийн дагуу мөрдөн шалгах ажил явуулж эхлээд байна. Сүүлийн үед Афганистанд аюулгүйн албаныхан, шүүгч, төрийн албан хаагч, иргэний байгууллагын төлөөлөгч, сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагынханы эсрэг халдлага ойр ойрхон үйлдэгдэх болжээ.

Тухайлбал өнгөрсөн 1-р сарын 17-нд Кабул хотноо энэн улсын дээд шүүхийн ажилтан хоёр эмэгтэйн аминд халдсан юм. Түүнчлэн энэ сарын эхээр Желалабад хотод Афганистаны нэгэн шүүгч мөн бусдад буудуулан амиа алджээ. Афганистаны эрх баригчид улс оронд нь халдлага дайралт эрчимжсэнд талибаны зэвсэгт бүлэглэлийг буруутгаж байна.