Токио-2020: Олимпын хотхоны эргэн тойронд...

Энтертэйнмент

Токиогийн олимпын наадамд өрсөлдөхөөр ирж байгаа тамирчид Олимпын хотхонд байрлахдаа халдвар хамгааллын хатуу дэг журам баримтлан бэлтгэл хийж, өрсөлдөнө.

Хотхонд урьдны олимпын наадамтай харьцуулахад богино хугацаанд байна. Тамирчид тэмцээнд оролцохоосоо 5 хоногийн өмнө ирээд, дараа нь ялсан, ялагдсанаас хойш 48 цагийн дотор явах ёстой юм.

Нийт 18 мянга гаруй олимпийн тамирчид, дасгалжуулагч, албаныхныг байрлуулахаар хотхоныг байгуулсан. Өрөөний хэмжээ нь жирийн Япон айлын адил хязгаарлагдмал 9 метр квадрат хэмжээтэй. Ор, тусгаарлах ханыг хатуу дахин боловсруулсан картон цаасаар хийсэн, Олимпын наадам дуусангуут хурааж цэвэрлэнэ, харин 21 цамхгыг тансаг зэрэглэлийн гэр болгон өөрчлөх гэнэ.

Хотхонд байрлаж буй хүн болгон өдөр бүр коронавирус илрүүлгийн шинжилгээ өгнө. Тамирчид өөрсдөө шүлсний шинжилгээ өгч, шинжилгээнд өгч болно. Эхний шинжилгээний үр дүн эерэг, PCR шинжилгээгээр хоёр дахиа эерэг гарсан тохиолдолд хотхоны төв хэсэгт байрлах эмнэлэгт шилжүүлэх юм байна. Эмнэлэгт гурав дахь шинжилгээ өгснөөр та олимпийн наадмаас явж, тусгаарлагдах эмнэлэг руу шилжих эсэхийг тодорхойлно.

Унтах, идэхээс бусад тохиолдолд амны хаалт байнга зүүхийг шаардана. 

Өглөөний цайгаа уух замдаа "шалгах" аппликейшн ашиглаж хэр бөөгнөрөлтэй эсэхийг харж болно. Хоолны газар нь 3 мянган суудалтай юм байна.

Хотхоны оршин суугчид зөвхөн нэг нэгээрээ сууж хооллоно. Энэ нь агаар дуслын замаар халдвар тархахаас сэргийлж байгаа юм. 

Тамирчдын хувьд 600 гаруй фитнес төхөөрөмж бүхий том жимд бэлтгэл хийж болно. Хөлс гарсан ч  заавал амны хаалт зүүх ёстой. Хэдийгээр жимийг байнга ариутган цэвэрлэж байгаа ч бэлтгэл сургуулилтаа эхлэхээс өмнө тамирчид өөрсдөө мөн халдваргүйжүүлэхийг зөвлөж байгаа юм.

Хотхоны гадна нийтийн тээвэр болон явган явахыг хориглоно. Тамирчид зөвхөн тусгай автобусаар зорчих юм байна.

Тамирчид хотхон руу явах замдаа "Виллиж Плаза"-д бууж ATM, цэвэрлэх үйлчилгээ, үсчин, кафе, бэлэг дурсгалын зүйлс худалдан авах зэрэг үйлчилгээ төвлөрсөн төвд үйлчлүүлж болно.

Халдвар хамгааллын дэглэм зөрчвөл хатуу шийтгэлтэй, Олимпын наадамд оролцох эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Тамирчдад мөн гэр бүлийнхнээ Олимпийн наадамд авчрахыг зөвшөөрөхгүй, зөвхөн үнэгүй W-Fi ашиглан чаталж болно.

Эх сурвалж: sports.yahoo.com