Тайланд: “Синовак”, “АстраЗенека” вакцинуудыг хольж хэрэглэх төлөвлөгөөтэй байна

Ковид-19 /дэлхий/

Тайландын Засгийн газарт зөвлөх, вирус судлаач Мягмар гарагт АстраЗенека, Синовак коронавирусний вакцинуудын хоёр тунг холих төлөвлөгөөгөө танилцуулж, зарим иргэдийн зүгээс өргөн хүрээтэй туршигдаагүй стратегийг ийнхүү хэрэглэх гэж байгаад дургүйлхжээ.

Эдгээр хоёр өөр төрлийн вакцинуудын тунг хольж хэрэглэх талаар тусгайлан гаргасан судалгаа байхгүй ч халдварын өндөр тархалттай хувилбарууд ялангуяа, Вьетнамд сүүлд илэрсэн вирусүүдээс илүү сайн хамгаалахын тулд хольж зохицуулах хандлагыг эрэлхийлж буй орнуудын тоо нэмэгдэж байгаа юм.

Тайландын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурал дээр Йонг Пүүвораван хэлэхдээ

"Тайландад 1200 хүн аль хэдийнэ нэг, хоёрдугаар тунг Синовак-АстраЗенека өөр вакцинуудаар тариулсан. Учир нь тэд эхний Синовак тунгаас үүдэлтэй харшлын урвал өгч, вакциныг нь солих шаардлагатай болсон юм. Тэгэхэд ноцтой сөрөг нөлөө гараагүй нь олон нийтэд бодитоор хэрэглэхэд аюулгүйг харуулж байна"

гэжээ. 

Түүний судалгаагаар БНХАУ-ын идэвхжүүлээгүй Синовак вакцины дараа вектор АстраЗенека вакциныг тарихад АстраЗенека-гийн хоёр тунд хамрагдсан хүнтэй адил дархлаа тогтсон гэнэ.

Ийнхүү Тайланд Улс хоёр өөр төрлийн вакцинуудын тунг хослуулах болсноо Даваа гарагт зарласны дараа зарим шүүмжлэгчдийн зүгээс "Энэ бол эрсдэлтэй " гэж үзсэн байна.

Олон нийтийн цахим сүлжээнд Сери Руам Тай намын хууль тогтоогч, эмч Реват Висуткет

"Тай хүмүүс туршилт биш" 

гэжээ.

Өөр нэг нь 

"Би лабораторийн хулгана биш"

гэж постолсон бол 

"Хэрэв эхний тун нь Синовак бол тэгээд дараагийнхийг цуцална үү" гэжээ.

Ройтерс агентлагаас Тайландын энэ төлөвлөгөөнд Синовак хэрхэн хандаж байгаа байр суурийг нь асуухад хариу өгөөгүй байна, АстраЗенека компанийн зүгээс вакцины бодлогоо орон бүр өөрсдөө шийдэх нь зүйтэй гэжээ.

Тайландад 677 мянган эрүүл мэндийн ажилтан Синовак вакцины хоёр тунд  хамрагдсан, тэднээс 618 нь коронавируст халдвар авч, АстраЗенека эсвэл Файзерын вакцины нэмэлт тун тариулахаар болсон байна. Эерэг гарсан 618 хүнээс хоёр хүн хүндэрч, нэг сувилагч нас барсан байна.

"Ямартаа ч бүх вакцинууд нь эмнэлэгт хэвтэж хүндрэх, нас баралтаас сэргийлэхэд үр дүнтэй гэдэг нь батлагдсан"

гэж Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна. 

Тайланд Улсад одоо коронавирус халдварын нөхцөл байдал хүнд байгаа, эмнэлэг, шинжилгээний цэгүүд хүрэлцээгүй, ачаалалтай байгаа учир хувь хүмүүс гэртээ түргэвчилсэн антиген оношлуураар өөрсдөө шалгаж болохыг албан ёсоор баталсан. 

Мягмар гарагт Тайландад 8,685 халдвар, 56 нас баралт бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 353,712, 2847 нас баралт хүрчээ. Сүүлийн 3 сард огцом нэмэгдсэн байна.  

Эх сурвалж: CNN