Европт нүүрлэсэн үер усны аюулд 54 хүн амь насаа алдаж, 1300 гаруй хүн ор сураггүй болсон байна

Үйл явдал

Баруун Европт үе усны гамшиг нүүрлэж 54 хүн амь насаа алдсан байна. Цаг уурын мэргэжилтнүүд "Сүүлийн зуунд тохиолдсон хамгийн хүчтэй үер" гэж тодорхойлжээ.

Германы баруун, өмнө хэсгийг хамарсан үер усны аюулд хэдэн арван барилга нурж, Аарвайлер дүүрэгт 1300 гаруй хүн алга болсон байна.

Германд 49 хүн, Бельгид 6 хүний амь нас хохирсон байна. Люксембург, Нидерланд улс мөн байгалийн гамшигт өртжээ.

Германы цаг уурын үйлчилгээний албаны хүн Андреас Фриедрих

"Сүүлийн 100 жилд ийм их хүчтэй бороо бид харж байгаагүй. Зарим газарт үер усны аюул нүүрлэх хэмжээний борооноос ч хоёр дахин их хэмжээгээр орж, барилга байшин нурахад хүргэсэн" 

 

Эх сурвалж: CNN