Нигер улсын Абужа нисэх онгоцны буудлаас ням гарагт хөөрсөн зорчигч тээврийн онгоц осолдсон хэрэг гарлаа. Тус нисэх онгоц нь хулгайд алдагдсан сурагчдыг аврах үүрэгтэй байсан байна. Харамсалтай нь ослын улмаас бүх зорчигч амь насаа алджээ.

Өнгөрсөн лхагва гарагт Нигерийн Засгийн газрын Шинжлэх ухааны сургуулийн Кагара дахь зэвсэгт этгээдүүдийн хулгайлсан 42 сурагч, ажилчдыг аврах ажлын хүрээнд тус нисэх онгоц Нигер мужид тандалтын ажиллагаа явуулж байсан гэж хэвлэлийн төлөөлөгч нь CNN агентлагт мэдээлжээ.  Халдлагын үеэр нэг оюутан нас барсан юм. Амиа алдагсдын гэр бүлд хэргийн талаар мэдээлж, нөхөн төлбөр олгосон байна.