Үүрнээсээ төөрсөн, бэртэж гэмтсэн амьтдыг асрах байранд асарч байна

Нийгэм

 

Суурьшлын бүс тэлж байгаатай холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж улмаар гэмтэж бэртэх, идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Бүх нийтийн амралтын өдрүүдээр ан амьтан гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээлэл нийслэлийн байгаль орчны газарт иржээ.

СБД, ЧД-ийн нутаг дэвсгэрт үүрнээсээ төөрсөн хоёр бодгаль начин шонхрын нисгэл ангаахай, гэмтсэн нэг бодгаль хондлой цагаан ураацайг авч “Зэрлэг амьтны асрах байр”-нд асарч байгаа гэсэн юм. Харин найман дэгдээхийтэй хондон ангир, хоёр бодгаль сарьсан багваахай, хоёр бодгаль өмхий хүрэн, нэг бодгаль рашааны могой, хоёр бодгаль бамбай хоншоорт могой зэргийг суурьшлын бүсээс холдуулж байгальд эргүүлэн тавьжээ.