Иран, Сири улсууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх тохиролцоонд хүрлээ

Улс төр

Иран Сирийн талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг сэргээх, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар хэлэлцэн тохиролцжээ. Энэ талаар Сирийн Дамаск хотноо айлчлал хийж байгаа Ираны Межлис буюу парламентын спикер Мохаммад Багер Гарибаф Сирийн парламентын тэргүүлэгчидтэй уулзсаныхаа дараа мэдэгджээ.

Дамаскийн уулзалтын үеэр Ираны тал дотоодын дайн тулааны хөлд олон жил нэрвэгдсэн Сири улсад дотоодын эдийн засгаа сэргээхэд нь туслахаар амласан байна. Ираны Межлисын спикер энэ талаар мэдэгдэхдээ Иран улс Сирийн талд дайн тулааны цаг үед ч, энхийн цагт ч зогсох болно гэдгийг тэмдэглэн хэлжээ. Ийнхүү мэдэгдэхдээ Галибаф Сири, Ираны засгийн газар хоорондын гэрээ хэлцлийг хоёр улсын парламент цаг алдалгүй, нэн даруй батлах нь зүйтэйг тэмдэглэжээ.

Галибаф Сирид өнгөрсөн 5-р сарын 26-нд ерөнхийлөгчийн сонгууль амжилттай явагдсаныг тэмдэглэн, Сирийн иргэд улс орныхоо төлөө эх оронч хандлага гаргаж байгааг нь онцолсон байна. Сирийн Үндэсний зөвлөл буюу парламентын тэргүүн Хаммуда Сабаг Ираны Межлисын албаны төлөөлөгчдийн Дамаскт хийж байгаа айлчлалыг өндөр ач холбогдолтой айлчлал гэж дүгнэн, цаашдын хоёр улсын парламент хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Ираны парламентын спикер Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай мөн уулзах юм.