Мексикт бүх нийтийн санал хураалт амжилтгүй явагджээ

Үйл явдал

Мексикт энэ улсын ерөнхийлөгчийн санаачилсан бүх ард түмний санал хураалт амжилтгүй болж, улсын сан хөмрөгт 25 сая долларын гарз хохирол учруулсан байна. Мексикийн эрх баригчид улсынхаа иргэдээс авлига, хээл хахуулийн хэрэгт нэр нь холбогдсон эрх мэдэлтнүүдийг шүүх байгууллагад татах нь зөв эсэхийг асуухаар бүх нийтийн санал хураалт явуулсан ч иргэдийн ирц идэвхи хангалтгүй байж, санал асуулга бүтэлгүйтжээ.

Мексикт явагдсан бүх нийтийн санал хураалтад энэ улсын иргэдийн ердөө 8% нь оролцсон дүнтэй байжээ. Тэгвэл санал хураалт явагдсанд тооцохын тулд дор хаяж 40% нь оролцсон байх ёстой байжээ. Мексикийн эрх баригчид иргэдийн дунд явуулсан санал хураалт амжилтгүй болсон шалтгааныг цар тахлын дэгдэлттэй холбон тайлбарлажээ. Гэсэн ч цагаа олоогүй явуулсан санал хураалт, санал асуулгын дүнд Мексикийн төрийн сан хөмрөг 25 сая доллар үр дүнгүй зарлагаджээ.

Санал хураалтад оролцсон иргэдийн 8%-ийн дийлэнх буюу 95% нь авлига, санхүүгийн хууль бус үйлдэлд холбогдсон эрх мэдэлтнүүд, экс удирдагчдыг хуулийн хариуцлагад татах нь зүйтэй гэсэн санал өгчээ.