Сирид цэргийнхний сууж явсан автобусыг дэлбэлжээ

Үйл явдал

Сирийн нийслэл Дамаск хотод хүчтэй дэлбэрэлт болжээ. Дамаскад Сирийн цэргийнхэний сууж явсан автобус дэлбэрч, жолооч нь газар дээрээ нас барсан байна.

Золгүй явдлын улмаас нэг хүн амиа алдаж, 3 хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар автобусны хөдөлгүүрт цахилгааны богино холболт үүссэнээс оч авалцан түлшний сав руу гал алдан дэлбэрчээ. Хүчтэй дэлбэрэлтийн араас автобус шатаж эхэлсэн байна. Энэ явдал Дамаск хотын Масакин-эль-Харас дүүрэг дахь армийн нийтийн байрны дэргэд болжээ.