Өмнөд Солонгосын медаль хүртсэн анхны эмэгтэй гимнастикчин боллоо

Спорт

Иео Сео-жёонг эмэгтэйчүүдийн гимнастикийн төрөлд Өмнөд Солонгосын анхны медаль хүртсэн тамирчин болж, Солонгосын Олимпын түүхэнд нэрээ үлдээж байна. Мөн Олимпын медаль хүртсэн анхны аав охин хоёр болж байгаа юм.

19 настай Иео нь эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтад 14.733 оноогоор эх орондоо хүрэл медаль авчирч байна. Түүний аав Иео-чул 1996 оны Атланта олимпын наадмаас тулгууртай харайлт төрлөөс мөнгөн медаль хүртэж байсан. 

"Миний эхний тулгууртай харайлт илүү сайн байсан. Хоёр дахь дээрээ их бодсон нь алдаа боллоо. Гэхдээ би алтан медаль аваагүйдээ харамсахгүй байна. Би үр дүндээ сэтгэл хангалуун байна" 

гэж Иеон ярьжээ

Аав нь

"Охинтойгоо хамт Солонгосын анхны медаль хүртсэн аав охин болж байгаадаа баяртай байна. Охин маань медаль хүртсэн анхны Солонгос эмэгтэй гимнастикчин болсонд нь бүр их баяртай байна. Миний хувьд алтан медаль найдаж байсан. Гэхдээ хүрэл медаль түүнийг улам урагшуулна гэж бодож байна"

гэжээ.