Валентино Росси зодог тайлна

Спорт

Мото-спортын Майкл Жордан гэж нэрлэгддэг алдарт Валентино Росси их спортоос зодог тайлж байгаагаа мэдэгджээ. Түүний хувьд 2021 оны мото спортын улирал сүүлчийнх гэдгийг тамирчин хэлжээ.

Yamaha-SRT багийн нисэгч Валентино Росси энэ жил 42 настай. Тэрээр мото спортын дэлхийн 9 удаагийн аварга тамирчин юм. Хэдийгээр тэрээр тэмцээн уралдаанаас зодог тайлж байгаа ч цаашдаа спортоо орхих бодолгүй байна.

Италийн нэртэй тамирчин 2021 оны гараагаа дуусгасныхаа дараа зодог тайлах гэнэ. Тэрээр MotoGP уралдааны дахин 9 гараанд хүч үзэх юм. Одоогоор тэрээр гарааны 19-р байранд яваа юм.