Зургаан настнуудыг хамран сургах тойргийн сургуульд нь шууд хуваарилан оруулна

Нийгэм

2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэн суралцах 81 мянган 6 настан байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой 6 настнуудын бүртгэлийг цахимаар зохион байгуулж байсан бол цар тахлын нөхцөл байдлаас хамаарч цахим бүртгэл хийхгүй байхаар зохион байгуулжээ.

Төрийн нэгдсэн мэдээллийн сангаар дамжуулан сургуульд элсэх 6 настнуудыг хамран сургах тойргийн сургуульд автоматаар шууд бүртгэнэ гэдгийг Боловсролын яамнаас мэдээллээ. 6 настнуудын бүртгэлийг автоматаар энэ сарын 16-ны өдрийг хүртэл хийнэ. Харин 16 наас хойш эцэг эхчүүд цахим сайтаар бүртгэл хийгдсэн эсэхийг шалгах хэрэгтэйг хэллээ.

6 настнуудыг хамран сурган тойргийн сургуульд нь шууд хувиарлан бүртгэх тул иргэд сургууль дээр нь биеэр очих, эсвэл цахим системд бүртгүүлэх шаардлагагүй гэдгийг ийнхүү онцоллоо.

Автомат системд бүртгэх боломжгүй хаяг тодорхой биш 180 гаруй хүүхэд байгаа тул харьяа дүүрэгт нь мэдэгдэл хүргүүлж байгааг хэлж байна.

ШУУД