БШУЯ: Долоо хоногийн давтамжтай танхимын сургалтыг 3-4 сарын хугацаанд явуулаад энгийн горимд шилжүүлэх боломжтой 

Нийгэм

ЕБС-д суралцах хүүхдүүд жилд дунджаар 30-40 мянгаар нэмэгдэж байна.

2021-2022 оны хичээлийн жилд ЕБС-д 713 мянга гаруй хүүхэд суралцах хуваарьтай байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс 38 мянган хүүхдээр өссөн үзүүлэлт юм. Жил ирэх тусад ЕБС-д суралцах хүүхдийн тоо 30-40 мянгаар өрс байгааг албаны хүн хэллээ. Гурван жилийн дараа гэхэд жилд авах элсэлтийн хэмжээ 800 мянга давах тул сургуулийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх шаардлага үүсч байгаа юм.

Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа өнөөгийн нөхцөлд танхимын сургалтыг 7 хоногийн дамтамжтай зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл эрсдэлийг тооцож дээрх байдлаар 3-4 сар явсны дараа халдварын нөхцөл байдал сайжирвал энгийн горимд шилжүүлэх боломжтойг хэлж байна.

9-р сарын 2-ноос 10-ны хооронд халдвараар өвдсөн хүүхдүүдээс ЭЕШ авна

Үүнээс гадна халдвараас өвдсөн хүүхдүүдээс элсэлтийн ерөнхий шалгалтыг дахин авахаар төлөвлөсөн байна. Ирэх сарын 2-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд шалгалтыг зохион байгуулахаар бэлдэж байгаа тул халдвар аваад тусгаарлагдсан байсан хүүхдүүд идэвхтэй хамрагдахыг зөвлөлөө.