Грект дэгдсэн ойн түймэр Эвбей арлыг сүйтгэж байна

Үйл явдал

Грект ойн түймэр хүрээгээ тэлэн ассаар байна. Грекийн Эвбей арал дээр хүчтэй түймэр асч, гал сөнөөгчид түймрийг унтраахаар амрах завгүй тэмцэж байгаа юм.

Грект өнгөрсөн амралтын өдрүүдэд түймрийн шинэ голомтууд асчээ. Түймэр Эвбей арлыг хоёр хэсэг болгон хувааж, арлын хойд хэсэг гадаад ертөнцөөс таслагдахад хүрсэн байна. Түүнчлэн Грекийн Пелопоннес хойгт мөн хоёр тусдаа томоохон түймэр асч, эртний Олимпия хотын дэргэд, мөн Мани хойгийн бүсэд түймэр дэгджээ. Олимпия хотын зүүн хэсэгт асч байгаа түймэр эртний түүхэн хотын хүн ам суурьшсан бүсэд ойртож байна.

Түүнчлэн нийслэл Афин хотын хойд хэсэгт асч байгаа түймэр нарсан ойтой Парнис дахь уулын бүсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнг сүйтгэж байна. Энэ зун Грект аагим халуун нүүрлэж, өдөртөө Цельсийн 40 градус хүртэл халж байгаа юм.