Талибын зэвсэгт дайчид Афганистаны Кундуз хотыг хяналтандаа авлаа

Улс төр

Афганистанд дотоодын хямрал хүчирхийлэл гаарч, талибаны зэвсэгт бүлэглэл байрлалаа ахиулан тэмцсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд талибаны зэвсэгт дайчид улсынхаа хойд хэсэгт байрлах Кундуз хотыг булаан эзэлж, хяналтаа тогтоожээ.

Талибууд Афганистаны хойд хэсэгт байрлах Кундуз мужийн төвийг булаан эзэлж, байрлалаа ахиулжээ. Кундуз нь Афганистаны стратегийн чухал ач холбогдол бүхий томоохон муж, томоохон хот юм. Талибаны дайчид Кундуз хотын нисэх буудлаас бусад гол дүүргүүдийг эзлэн, Талибаны туг далбаагаа мандуулжээ. Хотыг булаан эзлэх үед засгийн газрын хүчин болоод талибаны дайчдын хооронд болсон тулааны үеэр хотын энгийн номхон иргэдээс өртсөн байна.

270 мянган хүн амтай Кундуз хотыг Афганистаны хойд мужууд болон Дундад Азийг холбосон “гол үүд хаалга” гэж нэрийддэг юм. Кундуз нь Талибаны зэвсэгт дайчдын хяналтад орсон 3 дахь томоохон муж, томоохон хот болсон байна.